Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Цифрүүд нь буурах 10-д хуваагдах 5 оронтой тоонууд
Дараагийн цифр нь өмнөхөөсөө бага бөгөөд 10-д хуваагдах 5 оронтой тоо хэд вэ?
A.$C_{10}^5$ B.$2C_9^4$ C.$C_9^4$ D.$\frac12C_{10}^5$ E.$9000$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:56.60%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Ялгаатай 5 ширхэг тоо бүрийг яг нэг аргаар буурах эрэмбээр байрлуулж болно.
Аравт хуваагдах тоо нь 0 цифрээр төгсөнө.
Жишээ нь $2,5,9,1,7$ тоонуудыг буурах эрэмбээр байрлуулбал $9,7,5,2,1$ тул $2,5,9,1,7$ цифрүүдээр бичигдэх дараагийн цифр нь өмнөхөөсөө бага тоо нь $97521$ байна.
Аравт хуваагдах тоо нь 0 цифрээр төгсөнө.
Жишээ нь $2,5,9,1,7$ тоонуудыг буурах эрэмбээр байрлуулбал $9,7,5,2,1$ тул $2,5,9,1,7$ цифрүүдээр бичигдэх дараагийн цифр нь өмнөхөөсөө бага тоо нь $97521$ байна.
Бодолт:10-д хуваагдах тул 0 цифр заавал орох ёстой. Цифрүүд нь буурах эрэмбээр байрлах ёстой тул цифр давтагдахгүй. Үлдэх 4 цифрийг $C_9^4$ янзаар сонгох ба эдгээр цифрүүдийг 0-тэй нийлүүлээд цор ганц аргаар буурах эрэмбээр байрлуулж болно. Мэдээд 0 цифр хамгийн сүүлийн байранд байрлах тул 10-д хуваагдах тоонууд байна. Иймд зөв хариулт нь $C_9^4$.
Сорилго
2016-04-26 hw-58-2016-06-02 combinatorics Комбинаторик 1 математик102 Хэсэглэл Комбинаторик комбинаторик. Хэсэглэл Сэлгэмэл Гүйлгэмэл Хэсэглэл Комбинаторик 1 тестийн хуулбар Хэсэглэл ЭЕШ 2022 Сорилго 2 Б Сорилго-2 Б хувилбар