Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
1 ба 3 зэрэгцэж ороогүй тоонууд
$1,2,3,\dots,9$ цифрүүдээр бичигдсэн ба бүх цифр нь ялгаатай $9$ оронтой тооны дотор $1$ ба $3$-ын цифр зэрэгцэж ороогүй тоо хэд вэ?
A.$\dfrac{9!}2$ B.$7\cdot8!$ C.$2\cdot8!$ D.$8!$ E.$9!-8!$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:37.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Нийт тоонуудын тооноос $1$ ба $3$-ийн цифр зэрэгцэж орсон тоонуудын тоог хасаж ол.
Бодолт:$1$ ба $3$-ийн цифрүүд $13$ гэж дараалж орсон нийт $8!$ тоо, $31$ гэж дараалж орсон нь мөн адил $8!$ байна. Нийт тоонуудын тоо нь $9!$ тул бидний олох тоо
$$9!-2\cdot 8!=(9-2)\cdot 8!=7\cdot 8!$$
байна.
Сорилго
2017-04-14 Комбинаторик 2 комбинаторик 3 Сэлгэмэл Комбинаторик Сэлгэмэл, гүйлгэмэл Комбинаторик 2 тестийн хуулбар Комбиторик ба магадлал