Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Үржвэрийн дүрэм

$5$ хүү $7$ охинтой бүжгийн дугуйлангаас нэг хосыг тэмцээнд оруулах ёстой бол хосыг сонгох нийт боломжийн тоо хэд вэ?

A.$12$   B.$35$   C.$7$   D.$5$   E.$24$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:74.60%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$A$, $B$ нь өгөгдсөн олонлогууд бол $$A\times B=\{(a,b)\mid a\in A, B\in B\}$$ олонлогийг $A$, $B$ олонлогуудын Декарт үржвэр гэж нэрлэдэг. Декарт үржвэрийн элементийн тоо нь $A$, $B$ олонлогуудын элементийн тоонуудын үржвэртэй тэнцүү байна: $$|A\times B|=|A|\cdot |B|$$
Бодолт:$A$ хөвгүүдийн олонлог, $B$ охидын олонлог гэвэл $(a,b)\in A\times B$ бүр нь бүжгийн нэг хос болно. Иймд бүжгийн хосын тоо нь $$|A\times B|=|A|\cdot |B|=5\cdot 7=35$$

Сорилго

2017-01-30  2020-03-02  6 angi 1  Комбинаторик магадлал  комбинаторик 4  2021-02-16  Комбинаторик  КОМБИНАТОРИК  Үржвэрийн зарчим  Комбинаторик-oношлох сорил 

Түлхүүр үгс