Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

2 гологдол байх магадлал

$4$ нь гологдол байх $18$ бүтээгдэхүүнээс таамгаар $4$-ийг сонгон авахад $2$ нь гологдол бүтээгдэхүүн байх магадлал аль вэ?

A. $\dfrac{C_4^2C_{14}^2}{C_{18}^4}$   B. $\dfrac{28}{C_{18}^4}$   C. $\dfrac{C_{14}^2}{C_{18}^4}$   D. $\dfrac{C_4^2}{C_{18}^4}$   E. $\dfrac{2C_4^2C_{14}^2}{C_{18}^4}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 56.79%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: 2 гологдол, 2 стандарт бүтээгдхүүнийг хэчнээн янзаар сонгож болох вэ?
Бодолт: 2 гологдол бүтээгдэхүүнийг $C_4^2$, 2 стандарт бүтээгдэхүүнийг $C_{14}^2$ янзаар сонгох тул 2 нь гологдол байх 4 бүтээгдэхүүнийг $C_4^2C_{14}^2$ янзаар сонгоно. 4 бүтээгдэхүүнийг нийт $C_{18}^4$ янзаар сонгож болно. Бүх боломж ижил боломжтой гэж үзээд магадлал тооцвол $\dfrac{C_4^2C_{14}^2}{C_{18}^4}$ байна.

Сорилго

2017-02-13  Магадлал, Статистик 2  СОРИЛ-2  ЭЕШ сорил-6  Сонгодог магадлал  МАГАДЛАЛ  Магадлал статистик 1  Магадлал статистик 1  Магадлал, Статистик 2 тестийн хуулбар  магадлал 

Түлхүүр үгс