Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Магадлалын сонгодог тодорхойлолт

I төрлийн бүтээгдэхүүн 200, II төрлийн бүтээгдэхүүн 150, III төрлийнх 215 байх бүтээгдэхүүнээс таамгаар авсан нэг бүтээгдэхүүн I эсвэл II төрлийн бүтээгдэхүүн байх магадлал аль вэ?

A. $\dfrac{40}{113}$   B. $\dfrac{30}{113}$   C. $\dfrac{50}{113}$   D. $\dfrac{10}{113}$   E. $\dfrac{70}{113}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 40.74%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $$\text{Үзэгдлийн магадлал}=\dfrac{\text{Ивээдэг эгэл үзэгдлийн тоо}}{\text{Нийт эгэл үзэгдлийн тоо}}$$
Бодолт: Нийт $200+150+215=565$ бүтээгдэхүүнээс $200+150=350$ нь I эсвэл II төрлийн бүтээгдэхүүн тул магадлал нь $\dfrac{350}{565}=\dfrac{70}{113}$ байна.

Сорилго

2017-03-10  hw-81-2017-05-25  Сонгодог магадлал  МАГАДЛАЛ  Магадлал статистик 1  Магадлал статистик 1 

Түлхүүр үгс