Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №7406

$1,2,\dots,50$ тоонуудаас санамсаргүйгээр хоёрыг сонгосон. Сонгосон тоонуудын нийлбэр нь тэгш байх магадлалыг ол.

A. $\dfrac{1}{2}$   B. $\dfrac{A_{25}^2}{A_{50}^2}$   C. $\dfrac{C_{25}^2}{C_{50}^2}$   D. $\dfrac{C_{25}^2}{A_{50}^2}$   E. $\dfrac{A_{25}^2}{C_{50}^2}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 14.29%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $2C_{25}^2=A_{25}^2$ байна.
Бодолт: Хоёр тооны нийлбэр тэгш байхын тулд хоёулаа тэгш, эсвэл хоёулаа сондгой байна. Иймд сонгосон хоёр тоо тэгш байх боломжийн тоо $$C_{25}^2+C_{25}^2=2C_{25}^2=A_{25}^2$$ ба нийт боломжийн тоо $C_{50}^2$ тул сонгосон хоёр тооны нийлбэр тэгш байх магадлал $\dfrac{A_{25}^2}{C_{50}^2}$ байна.

Сорилго

hw-58-2017-04-20  Магадлал, статистик давтлага 2  Darin 11  сорилго №3 2019-2020  сорилго №3 2019-2020 тестийн хуулбар  Сонгодог магадлал  Магадлал статистик 1  Магадлал статистик 1  Магадлал, статистик давтлага 2 тестийн хуулбар 

Түлхүүр үгс