Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Геометр магадлал

$a$ талтай квадрат нүдтэй тор уруу $r$ радиустай $(2r< a)$ бөмбөг шидэхэд торыг цохилгүйгээр нэвтрэх магадлалыг ол.

A. $\dfrac{a-2r}{a}$   B. $\dfrac{(a-2r)^2}{a^2}$   C. $\dfrac{r}{a}$   D. $\dfrac{\pi r^2}{a^2}$   E. $\dfrac{4r^2}{a^2}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 23.64%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Бөмбөг өгөгдсөн квадратын дундуур нэвтрэх үед төв нь хаана байвал квадратын талыг цохихгүй вэ?
Бодолт:
Зургаас харахад цэнхэр квадрат дотор тойргийн төв байх үед уг тойрог квадратын талыг огтлохгүй байна. Иймд бидний олох магадлал нь цэнхэр квадратын талбайг, том квадратын талбайд харьцуулсан харьцаа буюу $\dfrac{(a-2r)^2}{a^2}$ байна.

Сорилго

2017-03-17  Магадлал, Статистик 3  Магадлал, статистикийн нэмэлт 2  Магадлал, статистикийн нэмэлт 2 тестийн хуулбар  Magadlal 12 

Түлхүүр үгс