Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Геометр магадлал

Фронтын шугаман дээр өөр хоорондоо 5 м зайтайгаар мина булсан. 3 м өргөнтэй танк фронтын шугамыг дэлбэрэлгүйгээр нэвтрэх магадлалыг ол.

A. $\dfrac{1}{3}$   B. $\dfrac{2}{5}$   C. $\dfrac{3}{5}$   D. $\dfrac{5}{8}$   E. $\dfrac{1}{2}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 49.30%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $A(x)$, $B(x+5)$ цэгүүдийн хоорондуур танк гарсан бөгөөд танкны төв цэгийн координат $t$ гээд геометр магадлал ашиглаж бод.
Бодолт: $A(x)$, $B(x+5)$ цэгүүдийн хоорондуур танк гарсан бөгөөд танкны төв цэг $T(t)$ гэвэл $AB=5$ ба танк дэлбэрэлгүйгээр фронтын шугам нэвтрэх хэсэг нь $T$ цэг $C(x+1.5)$ ба $D(x+3.5)$ цэгүүдийн хооронд орших юм. Ийм бидний олох магадлал нь $\dfrac{|CD|}{|AB|}=\dfrac25$ байна.

Сорилго

2017-02-01  Магадлал, статистикийн нэмэлт 2  ЭЕШ сорил-6  МАГАДЛАЛ  Магадлал, статистикийн нэмэлт 2 тестийн хуулбар 

Түлхүүр үгс