Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №7411

Хүү төрөх магадлал $p=0.51$ бол 4 хүүхэдтэй өрх 2-оос цөөнгүй хөвгүүдтэй байх магадлалыг ол.

A. $0.21$   B. $0.817$   C. $0.53$   D. $0.721$   E. $0.702$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 7.89%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $p$ магадлалтайгаар илрэх үзэгдэл $n$ удаагийн туршилтаар яг $k$ удаа илрэх магадлал нь $$C_n^k p^k(1-p)^{n-k}$$ байдаг. Үүнийг Бернулийн томьёо гэж нэрлэдэг.
Бодолт: $n=4$ ба $k=2,3,4$ байх тохиолдлуудыг авч үзвэл $$C_4^2\cdot 0.51^2\cdot 0.49^2+C_4^3\cdot 0.51^3\cdot 0.49^1+C_4^4\cdot 0.51^4\cdot 0.49^0\approx 0.702$$

Сорилго

Магадлал Өмнөговь  Corilgo  Комбинаторик магадлал  Corilgo тестийн хуулбар  Magadlal 12  2024-06-04 

Түлхүүр үгс