Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №7412
Автобусны буудал дээр тодорхой чиглэлийн автобусыг 5-аас ихгүй минут хүлээх магадлал 0.82 бол 4 удаа автобусанд суухад ядаж нэгд нь 5-аас илүү минут хүлээх магадлалыг ол.
A. 0.98
B. 0.21
C. 0.55
D. 0.81
E. 0.33
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 12.90%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Эсрэг үзэгдлийн магадлалыг ол.
Бодолт: Эсрэг үзэгдэл нь 4 удаа 5-аас ихгүй минут хүлээх байна. Хүлээлт бүрийг үл хамаарах гэж үзвэл энэ үзэгдлийн магадлал нь 0.824≈0.45 юм. Иймд 4 удаа автобусанд суухад ядаж нэгд нь 5-аас илүү минут хүлээх магадлал нь 1−0.45=0.55 байна.