Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Морь буутал хаях үзэгдлийн магадлал
Шагай орхиход морь тусах магадал $0.1$. Нэг шагайг морь тустал нь орхиход 3-аас олонгүй орхилтонд морь тусах магадлалыг ол.
A. $0.271$
B. $0.15$
C. $0.9$
D. $0.4987$
E. $0.5$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 58.21%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Шагайг нэг удаа орхиход морь гарах бол $x$, эсрэг тохиолдолд $\overline{x}$ гэвэл бидний олох үзэгдүүд нь $x$, $\overline{x}x$, $\overline{x}\,\overline{x}x$ байна.
Бодолт: $P(x)=0.1$, $P(\overline{x}x)=0.9\cdot 0.1=0.09$, $P(\overline{x}\,\overline{x}x)=0.9^2\cdot 0.1=0.081$ тул бидний олох үзэгдлийн магадлал нь $$P(x+\overline{x}x+\overline{x}\,\overline{x}x)=0.1+0.09+0.081=0.271$$
байна.