Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Гологдол гарах магадлал

$100$ бүтээгдэхүүнтэй хэсгээс $5$ бүтээгдэхүүн шалгаж ядаж нэг гологдол илэрвэл энэ хэсгийг буцаадаг. Энэ хэсгийн бүтээгдэхүүний $5\%$ нь гологдол байсан бол уг хэсгийг буцаах магадлалыг ол.

A. $1-\dfrac{C_{95}^5}{A_{100}^5}$   B. $\dfrac{A_{100}^1}{A_{100}^5}$   C. $1-\dfrac{C_{95}^5}{C_{100}^5}$   D. $\dfrac{C_{100}^1}{C_{100}^5}$   E. $\dfrac{C_{95}^4}{C_{100}^5}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 42.37%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Нэг ч гологдол бүтээгдэхүүн илрэхгүй байх үзэгдэл нь хэсгийг буцаах үзэгдлийн эсрэг үзэгдэл байна.
Бодолт: Нийт боломжит үзэгдлийн тоо нь $C_{100}^5$, үүнээс сонгодсон 5 бүтээгдэхүүн бүгд гологдол биш байх магадлал нь $C_{95}^5$ тул магадал нь $\dfrac{C_{95}^5}{C_{100}^5}$ байна. Эсрэг үзэгдлүүдийн магадлалын нийлбэр $1$ тул ядаж нэг гологдол илрэх буюу хэсэг буцаагдах магадлал $$1-\dfrac{C_{95}^5}{C_{100}^5}$$ байна.

Сорилго

2017-05-10  Магадлал Өмнөговь  Магадлал, статистик давтлага 1  Магадлал  ЭЕШ сорил-6  Сорил-2.  Магадлал  Магадлал, статистик давтлага 1 тестийн хуулбар  Комбиторик ба магадлал  Mагадлал-2  14.1. Магадлал, статистик давтлага  Magadlal 12  2024-06-04 

Түлхүүр үгс