Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Харилцан нийцгүй үзэгдлүүд
Өөр хоорондоо харилцан нийцгүй 4 үзэгдэл илрэх магадлал нь харгалзан 0.1, 0.2, 0.3, 0.3 бол эдгээр үзэгдлүүдийн ядаж нэг нь илрэх магадлалыг ол.
A. 0.6
B. 0.7
C. 0.8
D. 0.9
E. 1
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 45.65%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: A ба B үзэгдлүүдийн ядаж нэг нь үзэгдэх үзэгдлийг A+B гэх ба эдгээр нь харилцан нийцгүй буюу AB=∅ бол
P(A+B)=P(A)+P(B)
байна.
Бодолт: Харилцан нийцгүй тул нийлбэр үзэгдлийн магадлал нь үзэгдэл тус бүрийн магадлалуудын нийлбэр буюу
0.1+0.2+0.3+0.3=0.9
байна.