Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №7419

Ангийн 20 сурагчийн 10 нь математикийн, 8 нь англи хэлний, 5-нь математик ба англи хэлний дугуйланд, үлдсэн нь аль ч дугуйланд явдаггүй бол санамсаргүйгээр сонгосон нэг сурагч ямар нэг дугуйланд явдаггүй байх магадлалыг ол.

A. $\dfrac{13}{20}$   B. $\dfrac{9}{10}$   C. $\dfrac{3}{4}$   D. $\dfrac{7}{20}$   E. $\dfrac{1}{3}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 60.49%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $M$ нь математикийн дугуйланд сурдаг сурагчдын олонлог, $A$ нь англи хэлний дугуйланд явдаг сурагчдын олонлог бол $$|M\cup A|=|M|+|A|-|M\cap A|$$ Ямар нэг дугуйланд явдаггүй сурагчдын олонлог нь $|\overline{M\cup A}|$ байна.
Бодолт: $$|M\cup A|=|M|+|A|-|M\cap A|=10+8-5=13$$ тул $|\overline{M\cup A}|=20-13=7$ байна. Иймд санамсаргүйгээр сонгосон нэг сурагч ямар нэг дугуйланд явдаггүй байх магадлал $\dfrac{7}{20}$.

Сорилго

Магадлал, Статистик 1  000 Магадлал  жилийн эцсийн шалгалт  hhh  Магадлал  Магадлал, Статистик 1 тестийн хуулбар  13.1. Магадлал, Статистик 

Түлхүүр үгс