Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Нийлбэрийн магадлал
Хоёр тамирчин нэг буудалтаар бай онох магадлал харгалзан $0.5$ ба $0.6$ бол тус бүр байг 2 удаа буудахад ядаж нэг нь байг 2 удаа онох магадлалыг ол.
A. $0.376$
B. $0.52$
C. $0.47$
D. $0.584$
E. $0.2$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 42.39%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $A$ ба $B$ нь харгалзан I ба II тамирчин байг 2 удаа онох үзэгдэлүүд байг. Тэгвэл бидний олох үзэгдлийн магадлал нь
$$P(A+B)=P(A)+P(B)-P(AB)$$
байна.
Бодолт: $P(A)=0.5^2=0.25$, $P(B)=0.6^2=0.36$ ба $A$, $B$ нь үл хамаарах үзэгдлүүд тул $$P(AB)=P(A)\cdot P(B)=0.25\cdot 0.36=0.09$$
байна. Иймд
$$P(A+B)=P(A)+P(B)-P(AB)=0.25+0.36-0.09=0.52$$
байна.
Сорилго
2017-03-23
Сорилго 2019 №3А
12-1
Магадлал
сорил тест12 цахим
Магадлал
МАГАДЛАЛ
Магадлал
Давтлага 2022.04.11