Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Өгөгдсөн бүтэц бүхий давталттай сэлгэмэл

СЭЛГЭМЭЛ гэдэг үгийн үсгүүдийн байрыг сэлгэх замаар $\fbox{abcd}$ ширхэг ялгаатай "үг" бичиж чадах ба эдгээрээс $\fbox{ef}$ ширхэг нь 2; 5; 7-р байранд "Э" үсэгтэй үг байна.

abcd = 3360
ef = 60

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 22.81%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $a_1,a_2,\dots,a_k$ үсгүүд тус бүр $n_1,n_2,\dots,n_k$ орсон үгийн үсгүүдийн байрыг солих замаар нийт $$P(n_1,n_2,\dots,n_k)=\dfrac{(n_1+n_2+\dots+n_k)!}{n_1!\cdot n_2!\cdot\ldots \cdot n_k!}$$ ялгаатай үг зохиож болдог.
Бодолт: С үсэг 1 удаа, Э үсэг 3 удаа, Л үсэг 2 удаа, Г үсэг 1, М үсэг 1 удаа орж байгаа тул $$\dfrac{(1+3+2+1+1)!}{1!\cdot 3!\cdot 2!\cdot 1!\cdot 1!}=\dfrac{8!}{3!2!}=3360$$ ялгаатай үг үүснэ.

Э үсгээс бусад үсгүүдийг $$\dfrac{(1+2+1+1+)!}{1!\cdot 2!\cdot 1!\cdot 1!}=\dfrac{5!}{2!}=60$$ янзаар сэлгэж болох тул 2; 5; 7-р байранд "Э" үсэгтэй үг 60 ширхэг байна.

Сорилго

2017-05-23  комбинаторик 3  Өгөгдсөн бүтэц бүхий давталттай сэлгэмэл 

Түлхүүр үгс