Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №7469

Шоог эхний удаа орхиход буусан тоог $x, 2$ дахь удаа орхиход буусан тоог $y$ гэвэл

  1. $x$ ба $y$ ялгаатай байх магадлал $\dfrac{\fbox{a}}{6};$
  2. $2x=y$ байх магадлал $\dfrac{1}{\fbox{bc}};$
  3. $x+y=6$ байх магадлал $\dfrac{\fbox{d}}{36};$
  4. $x+y=6$ гэж мэдэгдэж байгаа нөхцөлд $2x=y$ байх магадлал $\dfrac{1}{\fbox{e}}$ байна.

a =5
bc =12
d =5
e =5

Бодлогын төрөл:Нөхөх
Амжилтын хувь:16.19%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$(x,y)$ хосын тоо $36$. Дор дурдсан хосуудыг бүгдийг нь тооч.
  1. $x=y$ байх хосын тоо 6 тул ялгаатай нь 30 байна.
  2. $2x=y$ байх 3 хос байна.
  3. $x+y=6$ байх 5 хос байна.
  4. $x+y=6$ байх 5 хосоос 1 нь л $2x=y$ нөхцлийг хангана.
Бодолт:

Сорилго

hw-81-2017-05-25  Сонгодог магадлал 

Түлхүүр үгс