Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бүхэл хэмжигдэхүүнтэй бодлого

Манай анги 29-өөс олон 43-аас цөөн сурагчидтай, $\dfrac59$ нь охид бол хэдэн хөвгүүдтэй вэ?

A.14   B.15   C.16   D.17   E.18  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:73.08%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$\dfrac59$ хэсэг нь бүхэл тоо байх ёстой тул ангийн нийт сурагчдын тоо $9$-д хуваагдана.
Бодолт:29-өөс их, 43-аас цөөн 9-д хуваагдах тоо нь зөвхөн 36 тул ангийн сурагчдын тоо 36. Үүнээс $\dfrac{5}{9}\cdot 36=20$ нь охид тул үлдэх $36-20=16$ нь хөвгүүд байна.

Сорилго

2017-02-06  2020-05-01 soril  өгүүлбэртэй бодлого  99  99 тестийн хуулбар  100 

Түлхүүр үгс