Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Хангалтгүй сурдаг сурагчдын тоо
Нэгэн сургуулийн сурагчдын $\dfrac18$ нь онц, $\dfrac16$ нь сайн, $\dfrac35$ нь дунд дүнтэй суралцсан байжээ. Хамгийн цөөндөө хэдэн сурагч хангалтгүй дүнтэй вэ?
A. 10
B. 11
C. 12
D. 13
E. 14
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 52.75%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Бодлогын нөхцлөөс ангийн сурагчдын тоо 8, 6, 5-д хуваагдана.
Бодолт: Сурагчдын тоо 8, 6, 5-д хуваагдах тул хамгийн цөөндөө $\text{ХБЕХ}(8,6,5)=120$ байна. Энэ үед хангалттгүй дүнтэй сурагчдын тоо
$$\left(1-\dfrac18-\frac16-\dfrac35\right)\cdot 120=120-15-20-72=13$$
байна.