Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №7492
Нэгэн сургуулийн сурагчдын $\dfrac1{10}$ нь онц, $\dfrac5{26}$ нь сайн, $\dfrac35$ нь дунд дүнтэй шалгагджээ. Хамгийн цөөндөө хэдэн сурагч хангалтгүй үнэлгээ авсан вэ?
A.15 B.25 C.24 D.14 E.18
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:40.43%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Сурагчдын тоо нь $10$, $26$, $5$-д зэрэг хуваагддаг байх ёстой.
Бодолт:$\text{ХБЕХ}(10,26,5)=130$ тул нийт сурагчдын тоо 130-д хуваагддаг байх ёстой. Иймд $130k$ сурагч байсан гэе. Тэгвэл
$130k\cdot\dfrac{1}{10}=13k$ нь онц, $130k\cdot\dfrac{5}{26}=25k$ нь сайн, $130k\cdot\dfrac35=78k$ нь дунд сурсан байна. Иймд хангалтгүй сурсан
$$130k-13k-25k-78k=14k$$
сурагч байна. Бид боломжит хамгийн цөөнийг нь сонирхож буй тул $k=1$ үед $14$ сурагч хангалтгүй дүн авна.