Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Номын хуудасны тоо
Номын хуудас дугаарлахад 756 цифр ашиглагджээ. Ном хэдэн хуудастай вэ?
A.287 B.288 C.289 D.290 E.300
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:55.78%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:9 хуудастай номыг дугаарлахад 9 цифр, 99 хуудастай номыг дугаарлахад $9+2\cdot 90=189$ цифр, 999 хуудастай номыг дугаарлахад $9+2\cdot 90+3\cdot 900=2889$ цифр хэрэгтэй.
Бодолт:Заавраас харахад номын хуудасны тоо нь 3 оронтой тоо байх нь харагдаж байна. Түүнчлэн номын эхний 99 хуудсыг дугаарлахад 189 цифр шаардлагатай ба $100,101,\dots,n$ хуудсыг дугаарлахад $3(n-99)$ цифр шаардлагатай. Иймд
$$189+3(n-99)=756\Rightarrow n=\dfrac{756-189+3\cdot 99}{3}=288$$
байна.
Сорилго
2016-08-16 Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 Арифметик №1 2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар 2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар 2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар 2020.03.12 математик108 Тест 12 в 03.23 Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 тестийн хуулбар 7-р анги, Сорил