Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Ном дугаарлахад ашиглах цифрийн тоо
Номын сүүлчийн хуудас 370-аар дугаарлагдсан бол номын хуудас дугаарлахад хэчнээн цифр ашиглагдсан бэ?
A. 999
B. 1000
C. 1001
D. 1002
E. 1003
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 46.15%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: 3 оронтой тоонууд нь $100,\dots,370$ буюу $370-99=271$ байна.
Бодолт: 1 оронтой 9 тоо, 2 оронтой 90 тоо, 3 оронтой 271 тоо байгаа тул нийт
$$9\cdot 1+90\cdot 2+271\cdot 3=1002$$
цифр ашиглана.
Сорилго
2016-04-06
hw-14-2017-09-01
Алгебр сэдвийн давтлага 2
математик108
Алгебр сэдвийн давтлага 2 тестийн хуулбар