Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №7505
Оюутан гурван өдөр шалгалтанд бэлдэв. Эхний өдөр бүх асуултын $\dfrac14$, дараа өдөр эхнийхээс $20\%$ илүү, сүүлчийн өдөр үлдсэн 27 асуулт бэлтгэв. Хэдэн асуулт байсан бэ?
A. 48
B. 56
C. 60
D. 64
E. 66
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 45.43%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Хоёр дахь өдөр хэдэн хэсгийг бэлтгэсэн бэ?
Бодолт: Хоёр дахь өдөр
$$\dfrac{1}{4}\cdot 1.2=\dfrac{1}{4}\cdot\dfrac{12}{10}=\dfrac{3}{10}$$
хэсэг бэлдсэн тул 3 дахь өдөр
$$1-\dfrac14-\dfrac{3}{10}=1-0.25-0.3=0.45$$
хэсэг бэлдсэн. Иймд нийт
$$27:0.45=27\cdot\dfrac{100}{45}=\dfrac{2700}{45}=60$$
асуулт байжээ.