Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №7507

Барааны үнийг эхлээд $20\%$, дараа нь $15\%$, сүүлийн удаа $10\%$ хямдруулахад анхныхаасаа хэдэн хувь хямдрах вэ?

A.$38.8\%$   B.$39.8\%$   C.$40\%$   D.$45\%$   E.$50\%$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:42.24%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Барааны үнэ 100 төгрөг байсан бол хэдэн төгрөг болох вэ?
Бодолт:Барааны үнэ 100 төгрөг байсан гэвэл эхний удаад $100\cdot (1-0.2)=80$ төгрөг, дараагийн удаад $80\cdot(1-0.15)=68$ төгрөг, 3 дахь удаад $68\cdot(1-0.1)=61.2$ төгрөг болох ба нийт $100-61.2=38.8$ төгрөгөөр хямдарна. Иймд $38.8\%$ хямдарна.

Сорилго

Тоо тоолол сэдвийн давтлага 3  Сорилго 2019 №2А  математик110  Өгүүлбэртэй бодлого  Тоон илэрхийлэл 1, JSST сорил 

Түлхүүр үгс