Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №7526
Жуулчид 3 өдөр дугуйгаар аялахдаа эхний өдөр бүх замын $\dfrac{1}{3}$-ээс 2 км дутуу, дараагийн өдөр үлдсэний хагасаас 3 км бага, сүүлийн өдөр үлдэгдлийн $\dfrac{8}{9}$ дээр 6 км явж дуусгажээ. Нийт замыг ол.
A.120 км B.130 км C.140 км D.150 км E.160 км
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:52.14%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Энэ төрлийн бодлогыг сүүлийн өдөр явсан замаас нь хөөж урагшлуулж бодно.
Бодолт:Сүүлийн өдрийн $1-\dfrac89=\dfrac19$ хэсэг нь 6 км тул сүүлийн өдөр $6\cdot 9=54$ км зам явсан. Энэ нь 2 дахь өдөр эхлэхэд үлдсэн замын хагасаас 3 км илүү байна. Иймд 2 дахь өдөр эхлэхэд $(54-3)\cdot 2=102$ км үлдсэн байжээ. Энэ нь нийт замын $\dfrac{2}{3}$-оос 2 км илүү тул нийт замын $\dfrac{2}{3}$ нь $102-2=100$ км. Иймд нийт зам нь $100\cdot\dfrac32=150$ км байжээ.
Сорилго
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 Өгүүлбэртэй бодлого Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 тестийн хуулбар