Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №7531
Гурван сургуулийн төгсөх ангийн оюутнууд мод суулгах болж А сургууль бүх суулгасан модны $\dfrac{7}{20}$, Б сургууль үлдсэний $\dfrac{5}{8}$ хэсгийг, В сургууль үлдсэн 195 мод суулгажээ. А сургууль хэдэн мод суулгасан бэ?
A.270 B.275 C.280 D.285 E.300
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:56.03%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Б сургууль хэдэн мод суулгасан бэ? Б ба В сургуулиуд нийт модны ямар хэсгийг суулгасан бэ?
Бодолт:Б сургууль үлдсэний $\dfrac58$ хэсгийг суулгасан тул В сургуулийн 195 мод нь үлдсэний $\dfrac38$ байна. Иймд Б ба В сургууль нийтдээ $195\cdot\dfrac{8}{3}=520$ мод тарьсан. Энэ нь нийт модны $1-\dfrac{7}{20}=\dfrac{13}{20}$ хэсэг тул нийт $520\cdot\dfrac{20}{13}=800$ мод, үүнээс А сургууль $800-520=280$ мод тарьсан байна.
Сорилго
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 Тест 12 в 03.09 математик110 Өгүүлбэртэй бодлого Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 тестийн хуулбар