Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Хамтын ажил
Хоёр хоолойг зэрэг ажиллуулахад 48 минутад дүүрэх усан санг I-ээр нь 2 цагт дүүргэнэ. Хэрэв 1 минутад II хоолойгоор I-ээс $50$ м.куб ус илүү ордог бол усан сангийн эзлэхүүнийг ол.
A. 10000 м.куб
B. 11000 м.куб
C. 11500 м.куб
D. 12000 м.куб
E. 15000 м.куб
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 49.49%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Нэг минутанд тус бүр $a$ ба $b$ м.куб ус ордог гээд тэгшитгэл зохиож бод.
Бодолт: Усан сангийн эзлэхүүн $V$ гэвэл $$V=48(a+b)=120a,\ b=a+50$$
болно. Иймд
$$48(a+b)=48(2a+50)=120a\Rightarrow a=100$$
болно. Эндээс $V=120a=12000$ м.куб болов.
Сорилго
2016-08-24
2020-03 sar
2020-03-11 soril
2020-03-17 Soril
2020-03-23
2020-04-02 soril
Өгүүлбэртэй бодлого