Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Халуун ба хүйтэн усны крант нээх хугацаа

166 л багтаамжтай ванныг 22 минутад дүүргэхийн тулд 1 минутад 6.75 л ус оруулдаг хүйтэн усны крант нээж ажиллуулаад хааж, дараа нь 1 минутад 8.5 л ус оруулдаг халуун усны крант нээж ажиллуулжээ. Крант тус бүр хэчнээн минут нээлттэй байсан бэ?

A. 12, 10   B. 9, 13   C. 8, 12   D. 11, 11   E. 8, 14  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 60.47%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Дан хүйтэн усны крант ашигласан бол 22 минутанд хэдэн литр ус оруулах байсан бэ?
Бодолт: Хэрвээ дан хүйтэн усны крант ашигласан бол $22\cdot 6.75=148.5$ литр ус орно. Зөрөө $166-148.5=17.5$ литр усыг нөхөхийн тулд халуун усны крантыг $$\dfrac{17.5}{8.5-6.75}=\dfrac{17.5}{1.75}=10$$ минут нээх шаардлагатай. Иймд хүйтэн усны крантыг $22-10=12$ минут нээжээ.

Сорилго

2016-10-03  өгүүлбэртэй бодлого  Тригонометр  2020-03 sar  математик105  2020-03-23  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс