Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

II гоожуурыг ажиллуулах хугацаа

Усан санг дүүргэхийн тулд хоёр гоожуур ажиллана. Тэд дангаар ажиллавал I нь 4.5 цаг, II нь 6.75 цагт дүүргэнэ. Эхлээд I-ийг хоёул зэрэг ажиллаж дүүргэх хугацаанд ажиллуулаад хааж, дараа нь II крантыг ажиллуулжээ. II крант хэчнээн цаг ажиллаж усан санг дүүргэх вэ?

A.$2.5$   B.$2.6$   C.$2.7$   D.$2.8$   E.$2.9$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:60.26%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:II-ийг ажиллуулах хугацаа нь I-ийг ажиллуулах хугацаатай адилхан буюу хоёулаа зэрэг ажиллаад дүүргэх хугацаатай ижил байна.
Бодолт:Гоожуур тус бүр цагт усан сангийн $\dfrac{1}{4.5}$, $\dfrac{1}{6.75}$ хэсгүүдийг дүүргэх тул хамтдаа $$\dfrac{1}{4.5}+\dfrac{1}{6.75}=\dfrac{2}{9}+\dfrac{4}{27}=\dfrac{10}{27}$$ хэсгийг дүүргэнэ. Иймд нийт хэсгийг $\dfrac{1}{\frac{10}{27}}=2.7$ цагт дүүргэнэ.

Сорилго

2017-03-15  Алгебр сэдвийн давтлага 1  өгүүлбэртэй бодлого  Тригонометр  2020-03 sar  Тест 12 в 03.11  2020-03-23  2020-03-25 soril  2020-04-20 сорил  Өгүүлбэртэй бодлого  Алгебр сэдвийн давтлага 1  Алгебр сэдвийн давтлага 1 тестийн хуулбар  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс