Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №7567
Оёдолчин 5 өдөр оёх цамцны тоо, түүний шавийн 7 өдөр оёх цамцны тооноос 2-оор илүү ба тэд нийлээд нэг өдөр 10 цамц оёдог бол 44 цамцыг шавь дангаар хэдэн өдөр оёх вэ?
A. 9
B. 10
C. 11
D. 12
E. 13
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 50.79%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Багш шавь хоёр хамтдаа $7$ өдөрт $70$ цамц оёно. Шавийн $7$ өдөр оёх цамцны тоо нь багшийн $5$ өдөр оёх цамцны тооноос $2$-оор цөөн тул багшийн $12$ өдөр оёх цамц нь $70$-аас $2$-оор олон юм.
Бодолт: Багш шавь хоёр хамтдаа $7$ өдөрт $70$ цамц оёно. Шавийн $7$ өдөр оёх цамцны тоо нь багшийн $5$ өдөр оёх цамцны тооноос $2$-оор цөөн тул багшийн $12$ өдөр оёх цамц нь $70$-аас $2$-оор олон юм. Иймд багшийн $12$ өдөрт оёх цамцны тоо $72$, нэг өдөрт оёх цамцны тоо $72\cdot 12=6$ юм. Иймд шавь нэг өдөрт $10-6=4$ цамц оёно. Иймд $44$ цамцыг $44\div 4=11$ өдөрт оёно.