Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Дундаж хурд
Автомашин замынхаа хагасыг 40 км/цаг хурдтай, үлдэх хагасыг 60 км/цаг хурдтай явсан бол нийт замд ямар дундаж хурдаар явсан бэ?
A.47 B.48 C.49 D.50 E.52
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:42.86%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Нийт замыг $S$ гэвэл нийт замыг ямар хугацаанд явсан бэ?
Бодолт:Замын эхний хагасыг $t_1=\dfrac{\frac{S}2}{40}$ цагт, үлдэх хагасыг $t_2=\dfrac{\frac{S}{2}}{60}$ цагт туулсан тул нийт хугацаа нь $t=t_1+t_2=\dfrac{S}{80}+\dfrac{S}{120}$ цаг байна. Иймд $v=\dfrac{S}{t}=\dfrac{S}{\frac{S}{80}+\frac{S}{120}}=\dfrac{80\cdot120}{120+80}=48$ км/цаг байна.