Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Завины хурд
Моторт завь урсгал дагуу 45 км, урсгал сөрж 22 км явахдаа 5 цаг зарцуулжээ. Голын урсгалын хурд 2 км/цаг бол завины тогтмол усанд явах хурдыг ол.
A. 9 км/цаг
B. 10 км/цаг
C. 11 км/цаг
D. 12 км/цаг
E. 13 км/цаг
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 50.79%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Завины тогтмол усанд явах хурдыг $v$ км/цаг гэвэл урсгал дагаж явах хурд нь $v+2$ км/цаг, урсгал сөрж явах хурд нь $v-2$ км/цаг байна.
Бодолт: Урсгал дагуу 45 км замыг $\dfrac{45}{v+2}$ цагт, урсгал сөрж 22 км замыг $\dfrac{22}{v-2}$ цагт туулах тул
$$\dfrac{45}{v+2}+\dfrac{22}{v-2}=5\Rightarrow 45(v-2)+22(v+2)=5v^2-20$$
болно. Эндээс
$$5v^2-67v+26=0$$
болох тул
$$v_{1,2}=\dfrac{67\pm\sqrt{67^2-4\cdot 5\cdot 26}}{2\cdot 5}=\dfrac{67\pm 63}{10}$$
ба $v_2=\dfrac{4}{10}<2$ үед урсгал сөрж явах боломжгүй тул шийд биш. Иймд $v=v_1=13$ байна.
Сорилго
2017-02-16
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2
Тест 12 в 03.11
математик107
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 тестийн хуулбар
7а