Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №7583
$A$ ба $B$ хотоос нэгэн зэрэг угталцан гарсан хоёр автобус 4 цаг явсны дараа тэдгээрийн хоорондох зай 40 км болсон байв. Хэрэв нэг нь бүх замыг 10 цаг, нөгөө нь 8 цаг явах бол хоёр хотын хоорондох зайг ол.
A.360 км B.400 км C.420 км D.480 км E.500 км
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:36.36%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Эхлээд хамтдаа хэдэн цагт туулахыг ол.
Бодолт:Хоёр автобус 1 цагт хамтдаа
$$\dfrac{1}{10}+\dfrac{1}{8}=\dfrac{9}{40}$$
хэсгийг туулах тул 4 цагт $4\cdot \dfrac{9}{40}=\dfrac{9}{10}$ хэсгийг туулна. Иймд үлдэх зам нь нийт замын $\dfrac{1}{10}$ хэсэг тул нийт зам нь $40\cdot 10=400$ км зайтай байжээ.
Сорилго
Алгебр сэдвийн давтлага 2 2020-02-06 Өгүүлбэртэй бодлого Алгебр сэдвийн давтлага 2 тестийн хуулбар 2025-12-15 Хөндлөнгийн үнэлгээ-1 7-р анги А хувилбар