Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Хоёр хотын хоорондох зай
Хурдан галт тэрэг 60 км/цаг, суудлын галт тэрэг 40 км/цаг хурдтай ба хоёр хотын хооронд тэд 5 цагийн зөрөөтэй явдаг бол хоёр хотын хоорондох зайг ол.
A.560 B.580 C.600 D.620 E.640
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:80.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Хоёр хотын хоорондох зайг $S$ гэвэл $t_1=\dfrac{S}{60}$, $t_2=\dfrac{S}{40}$ байна.
Бодолт:$t_2>t_1$ тул $t_2-t_1=\dfrac{S}{40}-\dfrac{S}{60}=5$ байна. Иймд $\dfrac{3S-2S}{120}=5\Rightarrow S=600$ байна.