Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №7597
Усан онгоц нуурын усанд 9 км, голын урсгал дагуу 20 км явахдаа 1 цаг зарцуулав. Хэрэв голын урсгалын хурд 3 км/цаг бол онгоцны тогтмол усанд явах хурдыг ол.
A.25 B.26 C.27 D.28 E.29
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:37.94%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Усан онгоцны хурд $v$ гэвэл урсгал дагуу явах хурд нь $v+3$ байна.
Бодолт:$\dfrac{9}{v}+\dfrac{20}{v+3}=1$ тул
$$9(v+3)+20v=v(v+3)$$
буюу
$$v^2-26v-27=0$$
болно. Эндээс $v_1=27$, $v_2=-1$ гэж гарах ба $v>0$ байх ёстой тул $v=27$ нь шийд болно.