Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №7598

Усан онгоц 105 км зайг урсгал дагуу явахдаа урсгал сөрж явахаасаа 2 цагаар хурдан явжээ. Хэрэв тогтмол усанд онгоцны хурд 18 км/цаг бол урсгалын хурдыг ол.

A.2   B.3   C.3.5   D.4   E.5  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:39.66%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Урсгалын хурдыг $v$ гэвэл урсгал дагуу хурд нь $18+v$, урсгал сөрөх хурд нь $18-v$ байна.
Бодолт:$$\dfrac{105}{18-v}-\dfrac{105}{18+v}=2\Leftrightarrow 105(18+v)-105(18-v)=2(18-v)(18+v)$$ тул $$105v=18^2-v^2\Leftrightarrow v^2+105v-324=0$$ болно. Эндээс $$v_{1,2}=\dfrac{-105\pm\sqrt{(-105)^2-4\cdot(-324)}}{2}=\dfrac{-105\pm111}{2}$$ ба $v>0$ тул $v=\dfrac{-105+111}{2}=3$ байна.

Сорилго

Сорилго 2019 №2B  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс