Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Галт тэрэгний урт

Хоёр галт тэрэг өөд өөдөөсөө хоёр параллель замаар эхнийх нь 50 км/ц, 2 дахь нь 70 км/ц хурдтай хөдөлж байв. 1 дэх галт тэргэнд явсан зорчигч, 2 дахь галт тэрэг түүний хажуугаар 3 секундэд явж өнгөрөхийг харжээ. Хэрэв хоёр галт тэрэг нэг зүгт явж байсан бол уг зорчигчийн хажуугаар $\fbox{ab}$ секундэд явж өнгөрөх ба 2 дахь галт тэрэгний урт $\fbox{cde}$ мет байжээ.

ab = 18
cde = 100

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 39.92%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: II галт тэрэгний уртыг $x$ гэвэл $x$ зайг $50+70=120$ км/цаг хурдаар ямар хугацаанд туулах вэ?
Бодолт: $50+70=120$км/цаг нь I галт тэргэнд байгаа зорчигчид ажиглагдах II галт тэрэгний хурд тул II галт тэрэгний урт нь $$x=120\text{км/цаг}\cdot 3\text{сек}=\dfrac{120\cdot 1000\text{м}}{3600\text{cek}}\cdot 3\text{сек}=100\text{м}$$ байна.

Хэрвээ нэг чиглэлд явж байсан бол ажиглагдах хурд нь $70-50=20$км/цаг болох тул гүйцэж түрүүлэх хугацаа нь $$\dfrac{100\text{м}}{20\text{км/цаг}}=\dfrac{100\text{м}}{20\cdot\frac{1000\text{м}}{3600\text{сек}}}=18\text{сeк}$$ байна.

Сорилго

2017-08-16  2016-11-06  математик107 

Түлхүүр үгс