Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Ачигчийн хурд

Ачигч 24 метр зайд байгаа агуулахаас дэлгүүрт 20 ширхэг шуудайтай гурил зөөжээ. Тэр ачаагүй үедээ 2 м/с, нэг шуудай гурил үүрсэн үедээ $\fbox{a.b}$ м/с хурдтай явдаг бол бүх гурилыг 9 минут 20 секундэд зөөнө. (ачигч нэг удаад нэг л шуудайтай гурил үүрэх ба анх дэлгүүрээс гарсан гэж тооц)

ab = 15

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 42.50%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: 24 м зайг ачаатай 20 удаа, мөнанх дэлгүүрээс гарсан тул ачаагүй үедээ 20 мөн адил удаа явна. Тус бүрд нь ямар хугацаа зарцуулах вэ? Хугацааг секундэд шилжүүлж бодоорой.
Бодолт: 24 м зайг ачаатай 20 удаа явахдаа $\dfrac{24\cdot 20}{v}$ секунд, ачаагүй 20 удаа явахдаа $\dfrac{24\cdot 20}{2}=240$ секунд зарцуулна. Нийт $9\cdot 60+20=560$ секунд зарцуулсан тул $$\dfrac{480}{v}+240=560\Leftrightarrow v=\dfrac{480}{560-240}=1.5\text{ м/c}$$ хурдтай явжээ.

Сорилго

2017-02-20  2020-03-23 

Түлхүүр үгс