Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №7616

$A$ хотоос $B$ хот руу захидал хүргэх ёстой болжээ. $A$ хотоос мотоциклтэй хүн захиаг авч гараад нийт замын $\dfrac{2}{3}$ -ийг туулж дугуйтай хүнд захиагаа өгчээ (захиа дамжуулахад хугацаа зарцуулахгүй гэж тооц). Дугуйчин захиаг авч $B$ хот хүртэл явсан ба тэр хоёрын явсан хугацаа нийлээд, уг замыг 40 км/ц хурдтай туулсантай ижил байв. Хэрэв тэд нэгэн зэрэг $A$ ба $B$ хотоос угталцан гарвал уг зайг 100 км/ц хурдтайгаар туулсантай ижил хугацааны дараа уулзана. Мотоциклтэй хүний хурд дугуйтай хүнийхээс их бол мотоциклтэй хүн $\fbox{ab}$ км/ц хурдтай дугуйтай хүн $\fbox{cd}$ км/ц хурдтай явсан байна.

ab = 80
cd = 20

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 3.13%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Мотоцилтэй хүний хурд $v_1$, дугуйтай хүний хурд $v_2$ бол $v_1>v_2$ ба $v_1+v_2=100$, $t$ хугацаанд захиаг хүргэсэн гэвэл $S =40t$; $t=\dfrac{\frac23S}{v_1}+\dfrac{\frac13S}{v_2}\Rightarrow1=\dfrac{80}{3v_1}+\dfrac{40}{3v_2}$ байна.
Бодолт:

Сорилго

Энэ бодлого ямар нэг сорилгод ороогүй.

Түлхүүр үгс