Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №7623

A,B,C,D гэсэн гүдгэр дөрвөн өнцөгт үүсгэдэг хотууд AB,BC,CD,AD,AC гэсэн шулуун замуудаар холбогдсон байжээ. Уг замууд харгалзан 6,14,5,15,15 км урттай ба аль нэг хотоос нь нэгэн зэрэг 3 аялагч тус бүр тогтмол хурдтайгаар, зогсолтгүйгээр явахдаа, бүх хотыг дайрдаг 3-н замаас тогтох ялгаатай маршрутуудаар гарав. Нэг ба хоёрдугаар аялагчид өөрсдийн маршрутын 3 дахь замын эхэнд нэг хотод таарсан ба III аялагч хамгийн сүүлд аялалаа дуусгасан хүнээс 1 цагийн өмнө аялалаа дуусгажээ. Аялагчдын хурд 5 км/ц-аас 8 км/ц-ийн хооронд байсан ба III аялагч II аялагчаас хурдан, 1 дэхээс 0.5 км/ц-аар бага хурдтай бол II аялагч $\fbox{ab}$ км явсан ба I аялагч $\fbox{c}$ км/ц хурдтай явжээ.

ab = 25
c = 7

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: %
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Бодолт байхгүй.

Сорилго

Энэ бодлого ямар нэг сорилгод ороогүй.

Түлхүүр үгс