Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бүхэл хэмжигдэхүүн
Хэсэг хүмүүсийн $92.5\%$-аас $92.8\%$ нь дээд сургууль төгссөн хүмүүс байсан бол дор хаяж $\fbox{ab}$ хүн байна.
ab = 27
Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 28.57%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Нийт хүмүүсийн тоог $n$, дээд сургууль төгссөн хүмүүсийг $k$ гэвэл
$$\dfrac{92.5n}{100}\le k\le\dfrac{92.8n}{100}$$
байна. $n,k$ бүхэл тоонууд гэдгийг ашиглан бод.
Бодолт: $$\dfrac{92.5n}{100}\le k\le\dfrac{92.8n}{100}\Leftrightarrow \dfrac{37n}{40}\le k\le \dfrac{116n}{125}$$
$$u=40k-37n\ge0,\ v=116n-125k\ge0$$
гэвэл $n=\dfrac{25}{3}u+\dfrac{8}{3}v$, $k=\dfrac{116}{15}u+\dfrac{37}{15}v$ байна. $n$ хамгийн бага байхын тулд $u$, $v$-г аль болох бага байхаар сонгоно. $u=1$, $v=7$ үед $n=27$, $k=25$ нь $n$, $k$ бүхэл байх хамгийн бага утгууд гэдгийг шалгахад төвөгтэй биш.