Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Тэгшитгэл зохиож бодох

2 тооны нэг нь нөгөөгөөсөө 8-аар их ба нэгнийх нь $\dfrac{7}{13}$ нь нөгөөгийнхөө $\dfrac{3}{5}$-тай тэнцүү байсан бол уг хоёр тооны их нь $\fbox{ab}$ бага нь $\fbox{cd}$ байна.

ab =78
cd =70

Бодлогын төрөл:Нөхөх
Амжилтын хувь:47.56%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Хоёр тоогоо $a$, $b$ гэвэл $a-b=8$, $\dfrac{7a}{13}=\dfrac{3b}{5}$ байна.
Бодолт:$a=b+8$ тул $\dfrac{7a}{13}=\dfrac{3b}{5}\Rightarrow\dfrac{7(b+8)}{13}=\dfrac{3b}{5}\Rightarrow 35(b+8)=39b\Rightarrow b=70$, $a=70+8=78$ байна.

Сорилго

2017-06-14  Арифметик №1 

Түлхүүр үгс