Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Тэнцэтгэл бишийн системийн бүхэл шийд

Хоёр бригад нийлээд 27-оос олон хүнтэй. Эхний бригадын хүний тоо хоёр дахь бригадын хүний тоог 12-оор багасгаад хоёр дахин ихэсгэснээс их ба хоёр дахь бригадын хүний тоо эхний бригадын хүний тоог 10-аар хорогдуулаад 9 дахин нэмэгдүүлснээс их бол нэгдүгээр бригад $\fbox{ab}$ хүнтэй, хоёрдугаар бригад $\fbox{cd}$ хүнтэй байжээ.

ab = 11
cd = 17

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 50.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: I бригад $x$ хүнтэй, II бригад $y$ хүнтэй гээд тэнцэтгэл бишийн систем зохио.
Бодолт: Бодлогын өгөгдлийг бичвэл $x+y>27$, $x>2(y-12)$, $y>9(x-10)$ байна. Тэнцэтгэл бишийн шийдийн муж нь $x+y=27$ шулуунаас дээш орших цэгүүд, $x>2(y-12)$ шулуунаас доош орших цэгүүд, $y>9(x-10)$ шулуунаас дээш орших цэгүүдийн олонлог байна.
Зургаас харахад энэ мужид орших цорын ганц бүхэл координаттай цэг нь $(11,17)$ болох нь харагдаж байна.

Сорилго

2016-05-24  hw-56-2016-06-15 

Түлхүүр үгс