Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Хадлангийн талбай
Хадланчид $\fbox{ab}$ га газрыг 7 өдөрт багтаан хадах төлөвлөгөөтэй байв. Агаар муудснаас болж тэд гурван өдөрт нь төлөвлөгөөнөөс 3 га-гаар бага, 3 өдөр нь 5 га-гаар илүү хадаж төлөвлөгөөгөө биелүүлэв.
ab = 42
Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 36.84%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Төлөвлөгөөнөөс зөрсөн ажлуудыг тооцоол.
Бодолт: Дутуу хадсан 3 өдөр нийт $3\cdot 3=9$ га дутуу хадсан ба илүү хадсан 3 өдөр нийт $3\cdot 5=15$ га илүү хадах тул зөрөө $15-9=6$ га нь үлдэх 1 хоногт хадах ёстой газар тул өдөр 6 га хадах ёстой байжээ. Иймд нийт $7\cdot6=42$ га хадах ёстой байжээ.