Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Биссектрисийн чанар
Гурвалжны хоёр талын урт нь 12 ба 8 нэгж, тэдгээрийн хоорондох өнцгийн биссектрисийн сууриар гурав дахь талын хуваагдсан хоёр хэсгийн нэг нь 6 нэгж урт бол нөгөө хэсгийн урт хэд байж болох вэ?
A.$9$ B.$4$ C.$4, 6$ D.$4, 9$ E.$6$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:27.27%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Биссектриссийн чанар:
Гурвалжны өнцгийн биссектрис нь эсрэг орших талаа налсан талуудтай нь пропорционал хэсгүүдэд хуваадаг: $$\dfrac{AC}{AD}=\dfrac{BC}{BD}$$
Гурвалжны өнцгийн биссектрис нь эсрэг орших талаа налсан талуудтай нь пропорционал хэсгүүдэд хуваадаг: $$\dfrac{AC}{AD}=\dfrac{BC}{BD}$$

Бодолт:$AC=12$, $BC=8$ ба биссектрисийн суурийг $D$ гэвэл $AD=6$ эсвэл $BD=6$ байх боломжтой.
$AD=6$ бол $$\dfrac{AC}{AD}=\dfrac{BC}{BD}\Leftrightarrow \dfrac{12}{6}=\dfrac{8}{BD}\Rightarrow BD=4$$
$BD=6$ бол $$\dfrac{AC}{AD}=\dfrac{BC}{BD}\Leftrightarrow \dfrac{12}{AD}=\dfrac{8}{6}\Rightarrow AD=9$$

Сорилго
hw-58-2016-05-19 Гурвалжны биссектрис Хавтгайн геометр Биссектрис Гурвалжны биссектрисс Сорил-5 Гурвалжныг бодох, зуны сургалт 07.1. Гурвалжныг бодох 2, зуны сургалт 2023