Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Тэгш өнцөгт гурвалжинд багтсан тойрог

Тэгш өнцөгт гурвалжны катет $9$ нэгж, багтсан тойргийн радиус $3$ нэгж бол өндрийн сууриар гипотенузын хуваагдсан хэсгүүд хэд хэдэн нэгж вэ?

A.$8; 7$   B.$\dfrac{42}5; \dfrac{33}5$   C.$6; 9$   D.$\dfrac{27}5; \dfrac{48}5$   E.$7; 9$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:27.54%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Тэгш өнцөгт гурвалжны чанар:
  1. $h^2=xy$
  2. $a^2=(x+y)x=cx$
  3. $b^2=(x+y)y=cy$
Бодолт:
Пифагорын теоремоор $$9^2+(x+3)^2=(x+6)^2\Rightarrow 81+x^2+6x+9=x^2+12x+36$$ $$\Rightarrow 6x=54\Rightarrow x=9$$ байна.

Тэгш өнцөгт гурвалжны чанараар хуваагдсан хэсгүүдийн урт нь: $$x=\dfrac{a^2}{c}=\dfrac{9^2}{15}=\dfrac{27}{5}$$ $$y=\dfrac{b^2}{c}=\dfrac{12^2}{15}=\dfrac{48}{5}$$ байна.

Сорилго

2017-01-27  Geometr  Хавтгайн геометр 3  Хавтгайн геометр 3 шинэ  2020-12-21 сорил  2021-03-07  Пифагорын теором  Сорил-5  Сант 12 анги тест B  ASK Y free test 

Түлхүүр үгс