Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Тэгш өнцөгт гурвалжинд багтсан тойрог
Гипотенуз нь 5, түүнд буусан өндөр 2.4 нэгж бол тэгш өнцөгт гурвалжинд багтсан тойргийн радиус аль нь вэ?
A.$\dfrac52$ B.$2$ C.$\dfrac32$ D.$1$ E.$\dfrac12$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:25.81%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$r=\dfrac{S}{p}$ томьёо ашиглан бод. $S=\dfrac{ab}{2}=\dfrac{5\cdot 2.4}{2}=6$ ба $a^2+b^2=5^2$-аас катетуудын уртыг ол.
Бодолт:$$
\left\{\begin{array}{c}
ab=12\\
a^2+b^2=25
\end{array}\right.
$$
системийг бодвол $a=3$, $b=4$ гэсэн эерэг шийдтэй (сөрөг шийдүүдийг орхиод $a< b$ гэж үзэж болно). Иймд $p=\dfrac{3+4+5}{2}=6$ тул $$r=\dfrac{S}{p}=\dfrac{6}{6}=1$$
Сорилго
2016-09-05 Хавтгайн геометр 3 Хавтгайн геометр 3 шинэ ЭЕШ ЭЕШ тестийн хуулбар ЭЕШ тестийн хуулбар тестийн хуулбар ЭЕШ тестийн хуулбар тестийн хуулбар тестийн хуулбар сорил-5 геометрийн бодлого геометрийн бодлого Сорил1 Багтсан тойрог 2021-03-07 Гурвалжны өндөр Гурвалжны өндөр Гурвалжныг бодох, зуны сургалт Сант 12 анги тест А 06.4. Гурвалжныг бодох 1, зуны сургалт 2023 2024-01-13 сургуулийн сорил Геометр тойм