Processing math: 100%

Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Гурвалжны медиан

Гурвалжны нэг тал 10 см, нөгөө хоёр талын медиан 9 см, 12 см бол талбай нь аль вэ?

A. 36 см.кв   B. 72 см.кв   C. 108 см.кв   D. 144 см.кв   E. 150 см.кв  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 62.74%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Гурвалжны 3 медиан нэг цэгт огтлолцдог бөгөөд огтлолцлынх нь цэг нь уг гурвалжны хүндийн төв байна.

Гурвалжны медианууд огтлолцлынхоо цэгээр оройгоос тооцоход 2:1 харьцаатай хэрчмүүдэд хуваагддаг.

Гурвалжны медианууд нь талбайгаа 6 тэнцүү талбайтай хэсэгт хуваадаг.
Бодолт: BC=10см, BB1=12см, CC1=9см гэе. M нь уг гурвалжны хүндийн төв бол BB1=BM+MB1=3MB1,CC1=CM+MC1=3MC1 тул MB1=123=4, MC1=93=3 байна. Иймд BMC гурвалжин нь BM=124=8, CM=93=6, BC=10 талуудтай гурвалжин болно.

62+82=102 тул 6, 8, 10 талуудтай гурвалжин нь тэгш өнцөгт гурвалжин болох талбай нь S=682=24см.кв байна. Нөгөө талаас энэ нь ABC гурвалжны талбайн 13 болох тул S=324=72см.кв байна.

Сорилго

2017-09-21  Гурвалжны талбай  2020 оны 3 сарын 16  Гурвалжны талбай  Гурвалжны медиан  Гурвалжны талбай  Гурвалжны медиан  Геометр  2024-01-13 сургуулийн сорил 

Түлхүүр үгс