Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Медиануудын огтлолцол

Адил хажуут гурвалжны талбай $4.8$, хоёр медианы урт $3$ нэгж бол медиануудын огтлолцлоос суурийн харагдах өнцөг аль вэ?

A.$\arcsin\frac35$   B.$\arccos\frac35$   C.$75^\circ$   D.$60^\circ$   E.$\arccos\frac35$, $\pi-\arccos\frac35$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:15.79%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Гурвалжны оройг медиануудын огтлолцолтой холбоход тэнцүү талбайтай 3 гурвалжин үүснэ.


Түүнчлэн оройгоос медиануудын огтлолцол хүртэлх зай нь харгалзах медианыхаа $dfrac23$ болохыг ашиглаарай!
Бодолт:Хоёр медианы хоорондох өнцгийг $\theta$ гэвэл энэ хоёр медиан ба гурав дахь талаар үүсэх дүрсийн талбай нь $$\dfrac12\cdot\left(\dfrac23\cdot 3\right)^2\cdot\sin\theta=\dfrac{4.8}{3}=1.6$$ тул $$\sin\theta=\dfrac{1.6}{2}=0.8=\dfrac45$$ Эндээс үндсэн адилтгалаар $$\cos\theta=\pm\sqrt{1-\left(\frac45\right)^2}=\pm\dfrac35$$ болох ба $\theta\in[0;\pi]$ тул $\theta=\arccos\dfrac35$, $\theta=\pi-\arccos\dfrac35$ гэсэн хоёр шийдтэй байна.

Нэмэлт: Үнэхээр бодлогын нөхцлийг хангах гурвалжин 2 байхыг харж чадвал зөв хариултыг шууд сонгож чадах билээ. Бодлогын нөхцлийг хангах гурвалжнуудыг байгуулж харвал цаашид энэ төрлийн бодлогыг зөв мэдэрч сурахад тустай юм.

Сорилго

2017-05-10  Талбай, Тойрог  Гурвалжны талбай  Гурвалжны медиан  Гурвалжны талбай  Геометр  2024-01-13 сургуулийн сорил 

Түлхүүр үгс