Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Өнцөг тооцоолох
ABC, ADC гурвалжны AD, BC талууд M цэгт огтлолцжээ. Хэрэв B, D хоёр орой AC шулууны нэг талд орших бөгөөд AB=BD, ∡ABC=∡ADC=40∘, ∡AMC=70∘ бол ∡BCD, ∡ABD өнцгүүд хэдэн градус вэ?
A. 60∘,60∘
B. 70∘,80∘
C. 50∘,100∘
D. 30∘,120∘
E. 30∘,150∘
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 56.25%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Гурвалжны гадаад өнцөг нь нөгөө хоёр оройн дотоод өнцгүүдийн нийлбэртэй тэнцүү болохыг ашигла.
Бодолт: ∠ABC=∠ADC=40∘ ба AD∪BC=M тул B, D цэгүүд AC шулууны нэг талд орших ба ∠ABC, ∠ADC нь AC нумд тулсан өнцгүүд болно.
ABM гурвалжны M оройн гадаад өнцөг нь 70∘ тул
∠MAB=70∘−40∘=30∘
Нөгөө талаас ∠BAD, ∠BCD нь нэг нумд тулсан өнцгүүд тул
∡BCD=∡BAD=∡MAB=30∘
ABD адил хажуут гурвалжин тул ∠BDA=∠BAD=30∘
Иймд
∠ABD=180∘−2⋅30∘=120∘

Сорилго
2017-03-06
2017-11-16
geometr
Гурвалжны өнцөг
Геометр
Ерөнхий давтлага 9-10-р анги
Давтлага 2022.04.11